Happy nice day

Блогийн бичигчид

  • DEEGII_05
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр

Шинэ сэтгэгдлүүд

  • Гурвалжны талбай олох томъёо бичлэгт O.NAMUUN (зочин): baga angid zaadgaar ni zaaj ogno uu tegehgu bol tom angiihiig ni oilgohgu bna
  • Хураангуй үржүүлэхийн дүрэм бичлэгт Зочин: mash sn oilgoloo
  • Гурвалжны талбай олох томъёо бичлэгт Гэрэл (зочин):
  • Хураангуй үржүүлэхийн дүрэм бичлэгт Зочин:
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
95967 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 41-с 21-р хуудас. | дараах >>

Хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ?

2011-03-29,16:41

Яаж хандах вэ? 

Хүү чинь аягаа хагалчихжээ.Ээж нь “Чи чинь яачихав аа? Анхааралтай байж сур гэж би чамд хичнээн удаа хэллээ ” гэхэд аав нь “Наадахь төрөлхийн болхи амьтанд юу ч хэлсэн нэмэр алга” гэжээ. Иймэрхүү сануулга нь хүүхдийн өөрийгөө хүндэтгэх итгэлийг үгүй болгож гутраадаг.Хүүхэд эцэг эхийн тэр үгэнд итгэж хаашдаа л болхи юм чинь гэж бодоод харин ч улам их сул дорой байдалд орж болох юм.Харин ийм тохиолдолд гол анхаарлаа хүүхдэд биш, харин уг хэргийг хэрхэн засах талаас нь хэлж өгөх хэрэгтэй.Жишээ нь аягаа хагалсан бол миний хүү шүүрээ аваад шүүрд гэх мэтээр хандах нь зөв. 

Уурласан үедээ биеэ хэрхэн барих вэ? 

Та уурласан үедээ санаа бодол ,хүсэл сэтгэлийнхээ тухай ярьж болно.Харин ямар ч тохиолдолд хүүхдийнхээ тухай ярьж болохгүй.Өөрийн уур хилэнг бусдад хор учруулалгүйгээр барьж сур тэр ч байтугай хүүхэд буруу байлаа ч түүнийг хараан зэмлэж тохуурхан доромжилж болохгүй.”Чи юу хийснээ харж байна уу тэнэг минь ” гэснээс “би ууртай байна чамд гомдохдоо яах ч учраа олохгүй байна” гэж хэлсэн нь хамаагүй дээр.Биднийг уурлаж байх үед хүүхдүүд гоц анхааралтай байдгийг ямагт санаж яв. Энэ үед тэд нэг ч үг гээхгүй сонсдог юм. 

Эмх журамд яаж сургах вэ? 

Сахилга батын хүмүүжилд нэг грамм шагналын үг нэг кг шийтгэлээс ч жингийн хувьд хүнд байдаг.Иймд шийтгэлээс аль болох тойрох хэрэгтэй.10 настай хүүхэд хоол идэж байхдаа хэт чанга тамшаалж байв.Эцэг нь уурлаж “Чи ширээнээс холд чи тоорой шиг л хооллож байна.Тоорой гэж юу байдгийг чи мэдэх үү” гэж зандчив.”Мэднээ , гахайны хүү” гэж хүү уйлагнан хариуллаа.Хэрэв эцэг нь түүнийг гомдоолгүй, тайвнаар “ хүү минь энэ дуу чинь надад эвгүй дуулдаж байна” гэсэн бол өөрөөр эргэх байсан биз. 

Хэрэв хүүхэд худлаа хэлвэл? 

Хүүхдийг худал хэлэхээс өөр замгүй байдалд оруулахаас бид өөрсдөө болгоомжлох хэрэгтэй. Хүүхэд чинь хяналтын ажлынхаа дүнг худал хэлчих шиг санагдвал “ Чи хяналтын ажлаа яаж бичив ээ? Чи итгэж байна уу? Худлаа хэлвэл дэмий шүү.Багш чинь цөмий нь хэлсэн” гэж бүү хэлээрэй.Зарим эцэг , эх хүүхдээ үнэн хэлсэн эсэхийг шалгах зорилгоор элдвийн ороосон асуулт тавьдаг.Энэ нь үнэн ч шударга болгох гэж хүсэхдээ л ингэдэг юм.Тэгвэл ингэх хэрэггүй.Харин “ Чамайг муу авсныг мэдлээ. Бид санаа зовж чамд туслахсан гэж бодож байна” гэж хэлсэн нь хамаагүй дээр.Худлаа хэлсний ямар ч хэрэггүй, бид зөвхөн баярт сайхан мэдээ төдийгүй, гашуун мэдээ ч сонсоход бэлэн гэдгийг хүүхдэд итгүүлэх нь чухал.


бичсэн: welcome to төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 351 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 41-с 21-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Bидео бичлэг
  • Цахим хичээл
  • Зөвлөгөө
  • Бие даалтын даалгавар
  • Гэрийн даалгавар
  • Цахим судалгаа
  • Цахим тест
  • Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  • Зайн сургалт
  • Хэрэглэгдэхүүн
  • Тест
  • бусад

Шинэ бичлэгүүд

  • Turmandakh - Zuudnii shuvuu shig busgui
  • хэрчмийн шулууны тэгшитгэл
  • Квадрат язгуур гаргах
  • Насны онцлог
  • 9-р анги
  • Гурвалжны талбай олох томъёо
  • Томъёо
  • Хураангуй үржүүлэхийн дүрэм
  • y=ax функцийн график
  • Даалгавар
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Happy nice day