Happy nice day

Блогийн бичигчид

  • DEEGII_05
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр

Шинэ сэтгэгдлүүд

  • Гурвалжны талбай олох томъёо бичлэгт O.NAMUUN (зочин): baga angid zaadgaar ni zaaj ogno uu tegehgu bol tom angiihiig ni oilgohgu bna
  • Хураангуй үржүүлэхийн дүрэм бичлэгт Зочин: mash sn oilgoloo
  • Гурвалжны талбай олох томъёо бичлэгт Гэрэл (зочин):
  • Хураангуй үржүүлэхийн дүрэм бичлэгт Зочин:
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
95950 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 41-с 17-р хуудас. | дараах >>

Амжилттай сурах 10 зарчим

2011-04-03,17:21


1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

Амжилттай сурах 10 зарчим

3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.

8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.

9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.


бичсэн: welcome to төрөл: Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө |
Эхлэл | << өмнөх | Нийт: 41-с 17-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Bидео бичлэг
  • Цахим хичээл
  • Зөвлөгөө
  • Бие даалтын даалгавар
  • Гэрийн даалгавар
  • Цахим судалгаа
  • Цахим тест
  • Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  • Зайн сургалт
  • Хэрэглэгдэхүүн
  • Тест
  • бусад

Шинэ бичлэгүүд

  • Turmandakh - Zuudnii shuvuu shig busgui
  • хэрчмийн шулууны тэгшитгэл
  • Квадрат язгуур гаргах
  • Насны онцлог
  • 9-р анги
  • Гурвалжны талбай олох томъёо
  • Томъёо
  • Хураангуй үржүүлэхийн дүрэм
  • y=ax функцийн график
  • Даалгавар
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Happy nice day